Хайрттайгаа хором мөчийг сонирхолтой өнгөрүүлэх 10 нууц арга
Хайрттайгаа хамт байх мөч болгон л үнэ цэнтэй байдаг шүү дээ. Хэдийгээр энгийн болзоо сайхан ч түүн дээр хачирлах янз бүрийн сонирхолтой аргууд нь та хоёрын үерхлийг улам тодотгох болно гэдгийг та бүхэндээ дуулгахдаа таатай байна.
#1. Ижил загвар, өнгөөр хувцаслах.
Заавал хос цамц, хос пүүз өмсөхөөс илүүтэй өнгө, загварыг нь хослуулахад ч гайхалтай зохицол бий болдог. Уулзахынхаа өмнө хайрттайгаа өмсөх хувцсаа ярилцаж төгс хослолыг бүрдүүлээрэй.
instagram- @young_emperors
#2. Хол зайнаас хамтдаа тоглоом тоглох
Гэр гэртээ байхдаа ч хамтдаа тоглох тоглоом олон бий гэдгийг санаарай. Тэр дундаас би хайрттайгаа тоглодог тоглоомоосоо хуваалцъя гэж бодлоо.
App store-оосоо F&W:online гээд татаад хамтдаа тоглоорой.
skribbl.io гэсэн сайт руу орж өгөгдсөн үгийг зурж хайртаараа таалгаарай.
facebook-н тоглоом цэст байрлах тоглоомуудаас өргөнөөр сонголтоо хийж тоглоорой.
#3. Бие биенээ пранкдах !
Хайртыгаа чадах ядахаараа чадаарай. Мэдээж, тоглоом тоотой нь дээр гэдгийг бүү мартаарай.
#4. Ceramic date хийх
Өөрсдийнхөө гараар бие биендээ зориулж дахин давтагдашгүй аяга хийгээрэй.
#5. Хайртайгаа хамт байхдаа цагийг хөгжилтэй тоглоом тоглож өнгөрүүлэх
Ямар тоглоом байх вэ гэвэл тун энгийн, таавар таалгах, дууны мөрүүдийг гүйцээх, ямар нэгэн киноны хэсгийг хамтдаа бүтээх, эсхүл хуруудаад ялагдсан нь шийтгэл гүйцэтгэнэ гэх мэт... Үнэхээр хөгжилтэй байх болно гэдгийг танд амлая.
#6. Асуулт Хариулт
Хайртайгаа ярилцаж байгаад бие биенээсээ асуух хэд хэдэн асуулт ( бие биенийхээ талаар, харилцааныхаа талаар, анхны болзоо гэх мэт) бэлтгэж, уулзахдаа кофе шопт эсхүл гэртээ байхдаа бие биенээсээ асуугаарай. Аан! Бичлэг хийхээ мартав аа. Дараа нь үзэхэд дурсамэтай байх болно шүү.
#7. Хоч өгөх
Хосууд болгон бие биенээ дуудах хөөрхөн хочтой байдаг. Хэрвээ та хоёр аль хэдийнээ юу гэж дуудахаа бодож олсон бол дахиад шинийг олж яагаад болохгүй гэж?
#8. Болзоонд урих
Цар тахлын үед мэдээж болзоход тохиромжгүй хэдий ч ариун цэврээ сайн сахиад хайртайгаа жаахан салхилахад асуудал байхгүй гэж бодож байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж аливаа үзвэр үйлчилгээ ажиллахгүй байгаа ч хамт хөтлөлцөөд алхахад ч хайрт тань баярлах болно гэдэгт итгэлтэй байна.
#9. Яг одоо түүн рүү бич..
Дурлалт хүн рүүгээ уртаас урт хайрын захидал бичиж илгээгээрэй.. хэрвээ и-мейл хаягийг нь мэддэг бол бүр сайн. Хүнд үргэлж гоё сайхан үгс дутагдаж байдаг. Яг одоо та түүн рүүгээ ямар их хайртайгаа, түүнтэй учирсандаа ямар их баярладгаа ний нуугүй хэлээрэй.
Энэ удаагийн нийтлэл маань танд жоохон ч болов тус нэмэр болсон гэж найдъя. Мөн дурлалт хосууддаа аз жаргал хүсье.
Comments
Post a Comment