How to improve your speaking skills
Өнөөдрийнхөө блогоор би өөрийн англи хэлийг хэрхэн хөгжүүлж, яриа болон сонсголоо яаж сайжруулдгаа та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Хүн бүрт өөр өөрийн сурах арга барилууд гэж байдаг. Хэрэв та өөрийнхийгөө арай олж нээн илрүүлээгүй байгаа бол миний аргуудаас туршиж үзээрэй.
Миний хувьд гэвэл цэцэрлэгээсээ бага, дунд сургууль хүртлээ гадаадад сурсан учраас сууриа сайн тавьсан. Гадаадад сурч байхад багш нар маань голдуу "pronunciation" буюу дуудлагаа илүү төвлөрч заадаг байсан. Би дүрэмдээ бага сага дургүй, нэг л ягштал сайн сурч өгөхгүй байсан ч сонсгол болон яриагаа хөгжүүлж чадвал хүмүүстэй харилцахдаа илүү хялбар байдаг гэдгийг олж мэдсэн. Би өөрийнхөө сурах арга барилыг олох гэж олон жил зарцуулсан ч эцэстээ яаж сурвал илүү сонирхолтой, өгөөжтэй байхыг мэдэж авсан юм. Шинэ дэвтэр нээгээд мэдэхгүй үгсээ бичээд орчуулаад эргэж нэг хараад...... энэ бол миний сурах арга биш байсан, нэг л хүчээр хийгээд ч байгаа юм шиг санагдаад больсон. Дараагаар нь дууны үгс орчуулж үзсэн гэхдээ үнэнийг хэлэхэд дуу бол дуу л юм байна лээ.. цагаа дэмий үрэхгүй байгаасай гэж хүсье.
За тэгэхээр одоо жинхэнээсээ миний сурах арга барил руу орцгооё.
➤ Дуртай хөтлөгчийнхөө TALK SHOW үзээрэй
Санал болгоход:
1. ELLEN DEGENERES SHOW
Ellen бол миний шүтэн биширдэг, үлгэр дууриалал авдаг хүн. Тэр өөрийн шоуг 17 жилийн турш хөтөлсөөр байгаа. Тун удангүй би түүний хувийн амьдрал болон амжилтынх нь талаар өөрийн блогдоо оруулах болноо. Тэрээр маш олон төрлөөр шоугаа хөтөлж, бусдад баяр баясал бэлэглэдэг. Youtube дээрээс хайгаад үзвэл бичлэг бүр нь богинохон байгааг анзаарна. Хэт сунжиралдсан урт байвал залхах гээд байдаг тул богинохон хугацаанд хөгжилтэй, сургамжтай, мэдлэг олгосон зүйлсийг мэдэж авахын хажуугаар англи холбоос үг, зүйрлэл гээд олон төрлийн мэдлэг хуримтлуулах болно шүү.
- Games of Games
-Clumsy Thumbsy
-Texts from your Ex
-Apparently confused
2. THE TONIGHT SHOW STARRING JIMMY FALLON
Хэрэв та бүхэн амьтан, шинжлэх ухааны нээлт, туршилт, дуучидтай хийсэн ярилцлага, хөгжилтэй агшин үзэхийг хүсвэл түүний шоуг үзээрэй. Тэрээр 6 жилийн турш шоугаа хөтөлж байгаа ч маш авьяаслаг, нэгэнтээ өөрийн шоугаар дэлхийд танигдсан гайхалтай хөтлөгч юм. Түүнтэй нэг өдөр төрсөн болохоор ч тэр үү миний хамгийн үзэх дуртай шоу болсон юм даа.
-Slay it, Don't spray it
-Science experiments
-Animals
-What's in the box
3. THE LATE LATE SHOW WITH JAMES CORDEN
Carpool Karaoke-г дуучин Adele-тэй хийсэн бичлэг нь дэлхий даяар тархаж, маш их хандалт авч чаджээ. Түүний шоуг заавал үзээсэй гэж хүсэж байна.
-Spill your guts or Fill your guts
-Carpool karaoke
-Flinch
-Take a break
Эдгээр 3 шоуг англи subtitle-тай үзвэл таны англи хэл маш сайн хөгжих болно гэдгийг амлая. Сурсан үг хэллэгээ өөрөө өөртэйгөө харилцахдаа хэрэглэвэл дуудлагаа сайжруулах болно шүү. Аливаа хэлийг сурахад мөн хэрэглэхэд дуудлагаа зөв, цэвэрхэн дуудвал өөрийгөө зөв илэрхийлэхээс гадна нөгөө хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
➤ Англи дуу дуулах
Дуртай дуучныхаа дууг karaoke хувилбараар дуулаарай. Дууны үгсийг орчуулахаас илүү цээжилбэл танд дараа нь хэрэг болох болно. Яагаад гэж үү... Заримдаа яг хэрэгтэй үед толгойд байгаад байгаа юм мөртлөө санадаггүй үе тулгарч байсан л биз дээ.. ялангуяа шалгалтан дээр би эх зохиох хэрэгтэй болсон үед зарим үгсээ мартчихвал холбогдолтой дуугаа эргэн нэг санаад үгээ олчихдог. Энэ бол маш үр дүнтэй арга шүү.
➤Толинд харж ярих
Нэг сэдэв барьж аваад тэрнийхээ талаар өөр өөртэйгөө ярилцаарай. Гацаж,түгдэрсэн ч үргэлжлүүлээд ярьсаар л бай аль болох олон сэдвээр бэлтгэл хийгээрэй. Дараа нь зайлшгүй тохиолдолд давтаж байсан зүйлс амьдралд хэрэг болдог.
Өдөр тутамдаа хийдэг 3 зүйлээ та бүхэндээ хуваалцлаа. Хамгийн гол нь хичээсэн хүн зорьсон зорилгодоо хүрдэг гэдгийг бүү мартаарай. Танд амжилт хүсье.
Comments
Post a Comment