Oprah Winfrey and her success
Опра Уинфриг мэдэхгүй хүн бараг байхгүй байх аа..
Тэрээр 1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын Миссиссипи муж улсын Козиаскод төрсөн. Хорвоод мэндэлсэн өдрөөсөө л гэр бүлийнхэндээ гадуурхагдаж ирсэн түүний амьдралын түүх өег өгөөжтэй, бахархмаар! 9хөн настайгаасаа бэлгийн дарамтанд өртөж, 14 настайдаа хүсээгүй жирэмслэлт болсон ба хүүхэд нь төрснийхөө дараа удалгүй нас барсан. Наснаасаа хүнд хэцүүг тэсвэрлэж, эцэстээ хар тамхинд хүртэл орж байжээ. Гэвч юм нэгээр дуусахгүй, тэр өөрийн шаналалыг урагш мацах шалтгаанаа болгож амжилтанд хүрч чадсан юм.
Хүмүүс түүнийг "The Oprah Winfrey Show"-оор андахгүй биз ээ. Энэ ток шоугаар ядуу буурай, золгүй явдлын золиос болсон хүмүүсийг урьж оролцуулж тэдэнд урам зориг, хүсэл тэмүүлэл бэлэглэдэг. Тэр өөрийн туулж өнгөрүүлсэн бага насны хүчирхийлэл, насанд хүрэгчдийн хар тамхи хэтрүүлэн хэрэглэх талаар нээлттэй ярилцахыг хүсдэг ажээ.
Опра Уинфри "Миний мэдэх сайн зүйл" номдоо "Миний хэлэх гэсэн санаа бол тухайн үед арьс өнгөөр ялгаварлах үзэл ихтэй Миссиссипи мужид төрж, гэртээ зурагтгүйн улмаас хот руу зурагт үзэхээр явдаг тийм л амьдралын нөхцөлд өссөн над шиг эмэгтэй өнөөдрийн энэ амжилтад хүрсэн нь гайхалтай хэрэг биш гэж үү? Амьдрал хэмээх нэг том уулын оргил өөд унаж босон мацаж, зовлон бэрхшээлийг даван туулах зориг тэвчээртэй байна гэдэг ерөөл тавилан юм. Туулсан бүхэн чинь үнэтэй сургамж юм шүү." гэжээ. Нээрээ л түүний амьдрал хар дарсан зүүднээс амжилтын оргил өөд хүртэл өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Энэхүү номондоо тэр агшин бүрээс аз жаргалыг мэдэрч, өөрийн ойр дотны хүмүүсээс урам зориг авч чаддаг талаараа дурддаг.

"Миний сайн мэдэх зүйл буюу Опра-н сайн мэдэх зүйл"
1. Миний сайн мэдэх зүйл бол Гейл хэмээх энэ хүн хэзээд итгэж найдаж болохоор анд минь юм. Тэр надад найз нөхөдтэй байхын, жинхэнэ найз байхын утга учрыг ойлгуулсан билээ.
2. Амьдралаас сайхныг нь олж харж, мэдэрч чадахгүй тийм уйтгартай, унтаа маягтай огт амьдармааргүй байгаа явдал юм.
3. Зовлон бэрхшээл, саад тотгор, эсэргүүцэлгүйгээр хүч чадалд хэзээ ч хүрэхгүй.
4. Хайрлаж, талархсанаар сэтгэл хангалуун байж, амар амгаланг олж болох атал өөрт оногдсон биетэйгээ тэмцэлдэх нь утгагүй хэрэг ажээ.
5. Хамгийн ихээр айдаг зүйл чинь юу ч бай хамаагүй, тэр чинь таны дайсан биш.
6. Одоо ямар ч байдалд орсон байсан тэр нөхцлийг бий болгоход та өөрөө хамгийн гол тоглогч нь байсан юм шүү.
АМЬДРАЛЫГ БҮЖИГЧИН ГЭВЭЛ ТА БҮЖИГ НЬ БАЙХ ЁСТОЙ
Mundag ur mini 🙆♀️😘👏
ReplyDelete