Art is a way of survival
Дэлхийн өнцөг булан бүрт музей, урлагийн галерейд үзэгчид үзсэн асар олон тооны уран бүтээлүүд байдаг боловч харьцангуй цөөн тооны зургууд нь дэлхийн сонгодог хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үзэсгэлэнт байдал, гүйцэтгэлийн хувьд цаг хугацаа алдалгүй эдгээр уран бүтээлүүд нь түүхийг бүтээхийн тулд цаг хугацаа, уран сайхны ойлголтуудыг туулж ирсэн.
Хамгийн шилдэг 10 уран зургийг танилцуулъя
Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн энэхүү гайхалтай бүтээлийг Парисын Луврын музейд хадгалдаг бөгөөд уг бүтээлийг жилд 6 сая хүн үзэж сонирхдог байна. Зураач нь 1519 онд нас барахынхаа өмнө буюу 1503-1504 оны хооронд зурсан байна.
Голландын зураач Винсент Ван Гогийн 1889 онд зурсан уг бүтээл нь Нью-Йоркийн Орчин цагийн урлагийн музейд хадгалагддаг. Уг зургаас сэдэвлэн Америкийн дуучин Дон МакЛеан "Винсент" гэдэг дууг зохиосон.
Норвегийн нэрт зураач Эдвард Мунк тус бүтээлээ1893 онд тосон будаг, өнгийн харандаа ашиглан зуржээ. Уг учир битүүлэг, жихүүдэс төрүүлэм бүтээлийг Норвегийн нийслэл Осло хотын Үндэсний уран зургийн музейд байршуулсан байгаа юм байна.
Голландын зураач Рембрандт ван Рийнын уг бүтээл Амстердамын музейд байдаг. Уг зурагт Амстердам хотын захирагч Ахмад Франс Баннинг Кокцэргүүдийнхээ хамт шөнийн эргүүлд явж байгааг дүрсэлсэн байдаг.
#5 Үнсэлт /The Kiss/
Австрийн зураач Густав Климт уг бүтээлээ 1907 онд туурвисан байна. Үнсэлтэндээ мансуурсан дурлалт хосууд нэгэн цул алт болж, цаг хугацаа, орон зайгаас тасарч буй бүтээл нь өдгөө Венна хотын Белведере дахь Өстеррейчичи музейд өлгөгдсөн байдаг.
"Голландын Мона Лиза" гэгддэг тус бүтээлийг Голландын зураач Йоханнес Вермер 1665 онд зурсан бөгөөд одоо Голландын Гаага хотын Маурицхёйс урлагийн музейд хадгалагддаг.
Тэрээр олон удаа өөрийн хөрөг зургийг зурж байсан боловч уг бүтээл нь түүний сүүлийн хөрөг аж. Ван Гог 1889 онд зурсан хөргөө ээжийнхээ төрсөн өдрөөр бэлэглэж байжээ. Энэхүү бүтээл нь 1998 онд 71,5 сая доллараар зарагдсанаар дэлхийн хамгийн үнэтэй уран зургийн нэг болсон байна. Одоогоор эх хувь нь хувь хүний цуглуулгад байдаг юм байна.
Италийн зураач Микеланжело уг бүтээлээ 1508-1512 оны хооронд Ромын Ватикан хотын Систин сүмийн таазан дээр зуржээ. Энэ нь Үүслийн номны есөн үзэгдлийн нэг ажээ.
Испанийн зураач Пабло Пикассо 1937 онд бүтээсэн энэхүү бүтээлээрээ Баск дахь Герника хэмээх хотод нацистуудын зохион байгуулсан бөмбөг дэлбэрэлтйн эсрэг хурц тодоор эсэргүүцэл илэрхийлж зурсан байдаг.
Японы зургийн өвөрмөц төрөл Үкиэ-гийн нэрт мастер Кацүшика Хокүсай уг бүтээлээ 1829-1833 оны хооронд туурвисан гэж үздэг."Фүжи уулын 36 үзэмж" цуврал зургийн эхний зураг болох "Канагава дахь далайн давлагаа" дэлхий нийтэд түгэн тархаж алдартай зургийн нэг болж чадсан юм. Фүжи уулын гоо үзэмжийг тал талаас нь харуулсан, нийтдээ 100 цуврал бүтээхийг зорьж байсан боловч 46-г зураад орхисон байдаг юм байна.
Unheer sonirholtoi yum😲👏🏼
ReplyDelete