Should I get a cat?

Муур /Felis catus/ буюу гэрийн муур нь хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвартай мөн хүнд дасах чадвараараа үнэлэгддэг махан идэшт хөхтөн амьтан юм.  Муур нь бусад ан амьтдын анатомтой төстэй, хүчтэй уян хатан биетэй, хурдан рефлекс, хурц шүдтэй, жижиг олзыг алахад дасан зохицсон хумстай амьтан гэдгээрээ онцлог. Түүний шөнийн хараа, үнэрийн мэдрэмж сайн хөгжсөн байдаг.
Та бүхэнд сонирхолтой байлгах үүднээс муурын анатомын талаарх мэдээллийг хүргэе.

⇾ НҮД
Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. 2-6м доторхийг тод сайн харах ба түүнээс ойр эсвэл хол зүйлийг харахдаа сайн биш гэж тооцогддог. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуйд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэж сайн хардаг. Өнгөний хувьд гэвэл, үндсэн 3 эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна.



⇾ ХАМАР
Image result for cat noseХүнээс 10 мянган дахин өндөр үнэрлэх чадвартай. Мууранд "хамрын хээ" гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр аж. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.





⇾ ЧИХ
Image result for cat earsМуурын мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. 60 герц- 65 килогерц хүртэл гэж тооцогддог.  (Нохой 40гц-47кгц, хүн 20гц-20кгц) Энэ нь хулгана зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна.



⇾ СҮҮЛ
Сүүл нь биеийн урттай ойролцоо байна.Зарим үүлдрийн муур маш богино эсвэл сүүлгүй байх нь ч бий. Гүйх, харайх, үсрэх зэрэгт хөдөлгөөний тэнцвэрээ олоход хэрэглэгдэх ба мөн юу илэрхийлж байгааг мэдэж болно.
  • Сүүлээ босгох- Харьцангуй сайхан ааштай үед. Алхаж байх үед босгосон байх нь элбэг.
  • Хажуу тийш хөдөлгөх- Тааламжгүй үед. Эзэн нь дуудахад мөн 2 тийш хэд хэд даллан хариулах үе бий. 
  • Хойд хөлийн завсар сүүлээ хавчих- Айсан үед
  • Үсийг нь арзайлган томсгосон- Гайхаж цочсон
  • Өөр муур болон эзнийгээ ороох- Энэ нь дотно, нөхөрсөг байдлаа илэрхийлж буй хэрэг аж.
⇾ ХУРУУ

Урд хөл нь 5, хойд хөл нь 4 хуруутай байдаг. Гэвч зарим гажигаас болоод урдаа 6, ардаа 6 хуруутай муур цөөнгүй бий. Гинессийн номд хойд, урд хөлөндөө тус бүр 7 хуруутай, нийт 28 хуруутай муур тэмдэглэгдсэн байдаг юм байна.






Муур үнэхээр хараалтай амьтан гэж үү?



Монголчууд нэн эртнээс муурыг хараалтай амьтан гэж бодож явсаар өнөөг хүржээ. Урдуураа хар муур гаргах нь муу ёр авчирдаг гэлцдэг. Хөөрхий амьтан та бид шиг зорьсон газар луугаа явж байгаа ч юм билүү.. Мөн муур унтаж байгаа эзнийхээ толгой дээр сууж байгаад хараадаг гэдэг дам яриа ч гарсан байна лээ. Гэхдээ та бүхэнд л гэж хэлэхэд манай муур шөнө хараах нь битгий хэл тухалж байгаад нам гэгч нь унтаад өгдөг. 

Өмнөх үеэ бодвол манайхан иймэрхүү мухар сүсэгт автхаа больжээ. Мууранд хайртай, муур тэжээхийг илүүд үздэг болсон харагдсан шүү :) 

Эдгээр хөөрхөн амьтад яаж таныг хараах билээ дээ..














Муур хүний биед ямар ач тустай вэ?


Муурын хүржигнэх чимээ нь таны зүрх, судасны мэдрэлд ямар их нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?
Америкийн эрдэмтэд муурын хүржигнэх чимээ насыг уртасгадаг болохыг тогтоосон байна. Энэхүү "хүржигнэх" чимээ нь муурыг илэх үед сонсогддог. Энэ нь ойролцоогоор 25-150 гц долгионыг үзүүлдэг. Ингэснээр хүний биеийн эсийн нөхөн сэргээх үйл явц хурдасгаад зогсохгүй булчингийн болон ясны эд эсийг нөхөн сэргээх чадвартай ажээ. Мөн үүгээрээ муур тааламжтай байгаагаа илэрхийлдэг байна. Хэрэв та стресст хэт автагдсан бол муур илэх нь стресс, ядаргааг тайлж тайвшруулах нөлөөтэй гэж эрдэмтэд онцолжээ.
Гэртээ мууртай өсөж торнисон хүүхдийн дархлааны систем илүү хүчирхэг байдаг тул багаасаа ямар нэг харшилд өртөхгүй байх ач тустай.

Муур хамгийн их дэлгэрсэн, гэрийн "анагаагч" гэж үздэг. муур эзнийхээ өвчтэй газрыг нь олж хэвтэх чадвартай байдаг ба тэр газарт нь биеийн дулаанаа хүргэж, хүржигнэн эдгээдэг гэж үздэг. Хүнд өвчний үед муур хэзээ ч эзнээсээ холддоггүй. Иймд мууранд хайртай, муур тэжээдэг хүмүүс муургүй хүмүүсээс 5 дахин бага өвддөг гэсэн тоо баримт хүртэл байдаг юм байна.

Эзнээ аварсан муурын гайхалтай түүхүүд


Image result for national cat of the year smudge1. /2014 он/ Британийн Донкастер хотын иргэн, Смаж нэртэй муур тус улсын үндэсний баатар болжээ. Тэрхүү амьтан эзнийх нь хүүг дээрэлхэж байсан дэггүй хөвгүүдийг номхруулж, хүний амь нас аварсан гавьяа байгуулсны төлөө ийнхүү "National cat of the year" буюу "Оны онцлох муур"-аар тодорсон байна.



Hero cat cheered for saving owner from blaze2.  /2015 он/ Шведийн Карлскруна хотод амьдардаг, 23 настай, Анни Нарвефошийг унтаж байхад цэнэглэхээр цахилгаанд залгасан гар утаснаас нь утаа гарч эхэлснийг Налле нэртэй муужгай мэдэж, эзнээ сэрээсэн гэнэ. Нойроо харамласан эмэгтэй эхэндээ тоохгүй хэвтээд байж. Тэгтэл муур нь түүнийг самардаж, ямар нэгэн зүйл хэлэхийг оролдож байгааг мэдээд бүсгүй бостол шатаж буй хуванцрын муухай үнэр үнэртэж, нөгөө өрөөнд нь гал гарч байгааг мэдсэн аж. Ингээд Налле нийгмийн сүлжээгээр алдаршиж, цахим хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар түүнийг энэ оны онцлох баатраар тодруулж, ганган хүзүүвч, тоглоом, хоолоор шагназ гэрчилгээ олгожээ.

3./2015 он/ АНУ-ын Лос-Анжелес хотын амьтан хамгаалах "SpcaLA" байгууллага энэ жил 33 дахь удаагийн баатар нохойг зарлан тунхаглах "Annual National Hero Dog Award" наадмыг зохион байгуулжээ. Гэхдээ энэ удаа баатар цолыг нохойнд биш, мууранд олгосноороо өмнөх жилүүдийнхээс онцлогтой болсон байна. Тодруулбал, 2014 онд дэлхий дахинаа дөрвөн настай эзнээ аварсан хэмээн алдаршаад байсан Тара муур энэ удаад "баатар" цол хэргэмийг хүртжээ. Тара Калифорни мужийн Бэйкерсфилд хотноо амьдардаг Триантафилогийнхний тэжээвэр муур аж. Муур 2014 оны тавдугаар сард гэрийнхээ гадаа тоглож байсан дөрвөн настай Жереми Триантафила руу хөрш айлынх нь нохой дайрах үед баатарлагаар эзнээ хамгаалж, нохойг хөөж явуулсан гэнэ. Түүний энэ бичлэг хяналтын камерт бичигдэж байжээ ⇩
https://www.youtube.com/watch?v=C-Opm9b2WDk&has_verified=1

Image result for cat winnie saved 4. Гэрт нь угаарын хий дүүрэх үед Винни гэх муур эзэн дээрээ гарч түүний нүүрийг маажиж эхэлсэн гэнэ. Гэрийн эзэгтэй арай гэж сэрж 911 руу залгасан байна. "Хэрвээ Винни байгаагүй бол би өнөөдөр амьд сэрүүн байхгүй байлаа" хэмээн муурны эзэн хэлжээ. Байрны хонгилд байрлах хийн системд догодол гарснаар гэрт угаарын хий дүүрсэн байна. 5 минут л өнгөрсөн бол энэ түүх гунигтайгаар төгсөх байсан гэж эмч нар хэлжээ.





Эдгээр түүхүүд нь бүгд үнэн бөгөөд муур болгоны зургийг хавсаргав.

Comments

Post a Comment