Хайрттайгаа хором мөчийг сонирхолтой өнгөрүүлэх 10 нууц арга
Хайрттайгаа хамт байх мөч болгон л үнэ цэнтэй байдаг шүү дээ. Хэдийгээр энгийн болзоо сайхан ч түүн дээр хачирлах янз бүрийн сонирхолтой аргууд нь та хоёрын үерхлийг улам тодотгох болно гэдгийг та бүхэндээ дуулгахдаа таатай байна. #1. Ижил загвар, өнгөөр хувцаслах. Заавал хос цамц, хос пүүз өмсөхөөс илүүтэй өнгө, загварыг нь хослуулахад ч гайхалтай зохицол бий болдог. Уулзахынхаа өмнө хайрттайгаа өмсөх хувцсаа ярилцаж төгс хослолыг бүрдүүлээрэй. instagram- @young_emperors #2. Хол зайнаас хамтдаа тоглоом тоглох Гэр гэртээ байхдаа ч хамтдаа тоглох тоглоом олон бий гэдгийг санаарай. Тэр дундаас би хайрттайгаа тоглодог тоглоомоосоо хуваалцъя гэж бодлоо. App store-оосоо F&W:online гээд татаад хамтдаа тоглоорой. skribbl.io гэсэн сайт руу орж өгөгдсөн үгийг зурж хайртаараа таалгаарай. facebook-н тоглоом цэст байрлах тоглоомуудаас өргөнөөр сонголтоо хийж тоглоорой. among us тоглох нь ч тийм муу санаа биш шүү! #3. Бие биенээ пранкдах ! Х